Азовын гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ
2022-04-28 14:59:27
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хаке 27-нд мэдэгдэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Путин  26-нд Гутерриштэй хэлэлцээ хийхдээ, НҮБ болон улаан загалмайн нийгэмлэг Мариуполь дахь Азовын гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд оролцохыг зарчмын хувьд зөвшөөрөв гэжээ.

Хаке хэлэхдээ, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь яаралтай дээрээ  маш нарийн  ажил учраас бэлтгэх цаг хугацаа шаардагдана. Харин нүүлгэн шилжүүлэх тодорхой цаг хугацааг НҮБ, Орос , Украины талтай тусбүр хэлэлцээ хийсний дараа шийдэх болно гэжээ.