Өвөр Монголын Баян-Нуур хот эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжүүлж байна
2022-04-28 13:07:57
Share
Share this with Close
youtube WeChat

Шар Мөрөн буюу Хатан Голын Өвөр Монголын Баян-Нуур хот дахь хэсгийг бор тохой гэж нэрлэдэг. Хаврын улиралд хүмүүс тариа будаагаа тарьж, төлөө тосож унасан малгай авах завгүй байлаа. 

Өдгөө Өвөр Монголын Баян-Нуур хотын Линхэ дүүргийн Ган Жаомяо суурины Чи Пань Цүнь тосгоны өндөр стандарттай эрдэнэ шиш үйлдвэрлэх баазад жижиг оврын машин механик бордоо цацаж, үр суулгаж, дуслын гуурс тавьж, газрын нимгэн хуванцраар хучих ажлыг нэг л дор хийж байна. Чи Пань Цүнь тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Лю Жимин хэлэхдээ, тосгоны 800 га тариан газарт бүгдэд нь үр тариа тарьж, 133 га газар тарьсан улаан буудай нахиалаад байна. Бусад 666 га газарт эрдэнэ шиш тариалж, 5-р сарын эхээр тарьж дуусгахаар төлөвлөж байна гэжээ. 

Чи Паньцүнь тосгонтой зэргэлдээ оршдог Шэн Фэн тосгон сүүний үнээний фирм ажиллуулж,стандартчилсан үнээний хашаа саравч байгуулж,  3800 гаруй саалийн үнээ тавтайхан өвс зооглож, 500 гаруй тугал энд тэндгүй оодгонон давхиж байлаа. Шэн Фэн тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Жя Жиньдүн хэлэхдээ, бүх тосгоноороо саалийн үнээний фирм байгуулж, анх эхэндээ 30 гаруй үнээтэй байснаасаа өдгөөгийн цар хэмжээнд хүрчээ. Ухаалаг, өндөр чанартай, эрчимжсэн тариалан мал аж ахуйг хөгжүүлж байна гэжээ. 

Ган Жаомяо суурины дэд дарга Жя Инчүнь нэг талаар эрдэнэ шишийн ургацын байдалтай танилцахын хажуугаар сэтгүүлчид хэлэхдээ, нийт суурины хэмжээнд 21 мянган га тариа газар байж, 80%-д нь улаан буудай, эрдэнэ шиш, шош зэрэг үр тариа тарьж буй. Бид хөдөө аж ахуйдаа түшиглэсэн мал аж ахуй хөгжүүлж, саалийн үнээ, махны үхэр тэжээж эдгээрийг нэгдэлтэй хөгжүүлж байна гэжээ. 

Бор Тохойн нутаг умард өргөргийн 40 градуст оршдог тул хөдөө аж ахуйн хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой юм. Сүүлийн жилүүдэд тухайн нутаг уул ус, ой шугуй, нуур бүрд, тал нутгаа ерөнхийлөн засаж, нэг хоёр гуравдугаар үйлдвэрлэлийг гүнзгий уялдуулан хөгжүүлж, үр тариа, мах, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Баян-Нуур хотын дэд дарга Гө Жаньжян хэлэхдээ, Өдгөө Баян-Нуур хотын ногоо хүнсний стандартчилсан баазын талбай 133 гад хүрч, хөдөө аж ахуй мал аж ахуйн нийлүүлгийн хэмжээ 500 мянган тонноос давж, Бор Тохойн Шюй Хуа маркийн гурил, Ба Мей маркийн хонины мах, Шэн Мү эко сүү зэрэг нь Хятадын зах зээлд борлуулагдаж байна гэжээ.   

ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй мал аж ахуйн танхимын хэвлэлийн төлөөлөгч Ван Юйфэн хэлэхдээ, Бор Тохойн бүс нутаг бол ӨМӨЗО-ны орчин үеийн хөдөө аж ахуй мал аж ахуй хөгжүүлж буй үлгэр жишээ нутаг юм. Өвөр Монгол мал аж ахуйн орон байснаасаа эрчимжсэн хөдөө аж ахуйн орон болсон. Өдгөө сүү, хонь үхрийн мах, төмс, ноолуурын аж үйлдвэрийн гинжин хэлхээг үүсгэж, сүүний аж ахуйг түлхүү хөгжүүлж, сүү болон эрдэнэ шишийн хоёр төрөлд 100 тэрбум юанийн хүчин чадал бүхий аж ахуйн хөгжүүлж, хонь үхрийн мах, төмс, улаан буудай зэрэг 10 тэрбум юанийн хүчин чадалтай авран аж ахуйн нэгж байгуулж, хөдөө аж ахуйн эко бүтээгдэхүүнээрээ Хятадад тэргүүлэхийг хүсэн эрмэлзэж байна гэжээ. 

Өдгөө Өвөр Монгол Хятадын эко хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чухал бааз болж, сүү, хонь үхрийн мах, ноолуур, өвс тэжээлийн үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Хятадад тэргүүлж, жил бүр гадагшаа 20 сая тонн үр тариа, 5 сая тонн сүү, 1 сая 500 мянган тонн мах тогтмол гаргаж байна.