Жо Байден Өмнөд Солонгос, Японд айлчилна
2022-04-28 19:31:15
Share
Share this with Close
youtube WeChat

28-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, улс орнуудын хамтын ажиллагаа, бүс нутгийн санаачилга нь ялгаварлан гадуурхаж, онцгой тойргийг байгуулах биш, харин бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад тустай байх ёстой.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 5-р сард Өмнөд Солонгос, Японд айлчлахаас гадна“Их 4” гэгдэх орнууд, тухайлбал Энэтхэг, Япон, Америк, Австрали зэрэг орнуудын удирдагчдын уулзалтад оролцоно гэж эх сурвалжид мэдээлжээ.

Ван Вэньбинь энэ тухай сурвалжлагчийн асуултад хариулахдаа: “Улс орон хоорондын хамтын ажиллагаа, бүс нутгийн санаачилга нь ерөнхий чиг хандлага, ард түмний хүсэлд нийцсэн байх ёстой, харин онцгой тойргийг байгуулж, бүс нутгийн улс орнуудад хохирол учруулах биш. Энэхүү 4 талт механизм нь хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээр байгуулагдаж, цэргийн сөргөлдөөний шинжтэй байгаа нь цаг үеийн чиг хандлагын эсрэг, хүний сэтгэлийг олохгүй юм.”