4-р сарын 26-нд Хятадын дээд удирдагч Ши
Жиньпин Төвийн Санхүү эдийн засгийн хорооны 11-р хурлыг даргалан хуралдуулав.
Хурлаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь бэхжүүлэх асуудлыг судалж,
БНХАУ-ын Коммунист намын XIX их хурлаас хойших Санхүү эдийн засгийн төв хорооны
хурлын шийдвэр байршуулалтын хэрэгжилтийг судалжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, дэд бүтэц бол эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал тулгуур, хөгжил болон аюулгүй байдлыг уялдуулж, дэд бүтцийн төлөвлөлт, бүтэц, чадавх, хөгжлийн хэлбэрийг сайжруулан, орчин үеийн дэд бүтцийн тогтолцоог бүрдүүлэн, орчин үеийн улс орныг бүтээн байгуулахад бат суурийг тавьж өгөх хэрэгтэй. Төв санхүү, эдийн засгийн хороо нь Намын Төв Хорооны эдийн засгийн ажлыг удирдан чиглүүлэх чухал зохион байгуулалт юм. Бүх бүс нутаг, хэлтэс нь Төв Санхүүгийн шийдвэр, байршуулалтын дагуу сайтар хэрэгжүүлэх ёстой гэжээ.
Бүтээн байгуулалт, аюулгүй байдлын хоёр том асуудлыг уялдуулж, хяналт, шалгалтыг чангатган, мөрдлөг шалгалтыг явуулж, бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн хурлаар онцоллоо.