ОХУ НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гарна
2022-04-28 10:07:49
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ГХЯ 27-нд  веб сайтдаа мэдэгдэл нийтэлж, ОХУ НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гарах шийдвэр гаргасан гэжээ. 

Мэдэгдэлд, НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллага үнэндээ ЕХ-д монополигдаж, тэдний ашиг сонирхолд үйлчилж байна. Уг байгууллага Оросын эсрэг томоохон сурталчилгааны үйлдлүүд явуулж, гишүүн орнууддаа дарамт шахалт үзүүлж улс төрийн шийдвэр гаргахаар эрмэлзэж байгаа бөгөөд Оросын уг байгууллагын ажилд оролцохыг хориглож байна. Оросын тал үүнийг хууль бус, улс төрийн ямар нэгэн шийдэлдээ хүрэхийн төлөө оролдож байна гэж үзсэн байна гэжээ.   

Мэдэгдэлд, НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагад үргэлжлэн ажиллах нь тохиромжгүй гэж Орос үзэж байгаа бөгөөд уг байгууллагын удирдах зөвлөлүүд үйл ажиллагаагаа улс төржүүлэхийг оролдож, Орост бусад орнуудаас ялгаатай хандахыг илээр дэмжсэн учраас бид уг байгууллагаас гарах шийдвэр гаргасан гэжээ.