Зеленскийг “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад урив
2022-04-28 20:45:33
Share
Share this with Close
youtube WeChat

"Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан гэж Украины ерөнхийлөгч Зеленский хэлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 28-ны өдөр хэлэхдээ, "Их 20" үндсэн ажилдаа анхаарлаа хандуулж, олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг улстөржүүлж, зэвсэглэлд оруулахгүй байх ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Их 20" бол олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны гол тавцан юм. Өдгөө олон улсын байдал тогтворгүй, төсөөлж болшгүй олон асуудалтай тулгараад байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг нэгдэж, яаралтай хамтран ажиллах шаардлагатай байна. Бүх улс орон сөргөлдөөнийг өдөөх бус яриа хэлэлцээ хийх, хагарал үүсгэхийн бус хамтран ажиллаж, мөргөлдөөний үр дагаврыг улам өргөжүүлэх бус, харин дэлхийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд хичээн ажиллах ёстой гэжээ.