"Хүний эрхийн хамгаалагч" нэртэй Америк
2022-04-28 09:07:12
Share
Share this with Close
youtube WeChat

"АНУ-ын эрх баригчдаас бүх арга хэмжээг авч, олон улсын хүний эрхийн үүргээ биелүүлж, ганц талын арга хэмжээг цуцлан, Афганистан дахь хүмүүнлэгийн хямралыг зохицуулах олон улсын хүчин чармайлтад нэгдэхийг бид уриалж байна." Саяхан НҮБ-ын бие даасан хүний эрхийн 14 шинжээч ийнхүү хамтарсан мэдэгдэл гаргажээ. Афганистаны Төв банкны олон тэрбум долларын мөнгийг чөлөөлөхийг АНУ-ын засгийн газарт шаардсан байна.

2001 онд АНУ "терроризмын эсрэг" нэрээр Афганистанд дайн үүсгэжээ. 20 жил үргэлжилсэн дайнд 100 мянга гаруй Афганистаны энгийн иргэд амиа алдаж, 11 сая орчим нь дүрвэгсэд болсон юм. АНУ-ын цэргийнхний харгис ажиллагаа нь дэлхий нийтийг цочирдуулж, хатуу зэмлэлд өртөв.

Өнгөрсөн оны 8-р сард дэлхийн стратегийн зохицуулалтыг авч үзсэний улмаас АНУ Афганистан дахь цэргээ яаралтай татан гаргасан ч афганчуудыг дарамтлахаа ерөөс зогсоогүй. Энэ оны 2-р сард АНУ-ын удирдагчид гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурж, Америкд цацагдаад байгаа Афганистаны Төв банкны 7 тэрбум орчим ам.долларыг хоёр хэсэгт хувааж, талыг нь "9.11"-ийн хэргийн хохирогчдод нөхөн олгохоор төлөвлөжээ.

АНУ-ын Афганистанд хийсэн зүйл бол бусад орны тусгаар тогтнол, хүний эрхийг зөрчиж буй ялимгүй нэг хэсэг нь юм. Иракаас Сири хүртэл, Кубаас Иран хүртэл хэт ноёрхлыг эрэлхийлэхийн тулд АНУ "ардчилал", "хүний эрх", "эрх чөлөө" гэх нэрийн дор дайн дэгдээж, хориг арга хэмжээг урвуулан ашиглаж, эмгэнэлт хэргүүдийг иүйлдсээр ирсэн юм. Энэ нь дэлхий даяар олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу шүүмжлэлийг хүлээж байна.

Украины хямралын хамгийн том турхирагч болсны хувьд АНУ хямрал эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаанд Украинд найман ээлжийн зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрчээ. Цэргийн тусламжийн нийт хэмжээ 3.7 тэрбум ам.доллар болсон нь Украины хэрэгт тасралтгүй тос нэмж, нөхцөл байдлыг даамжруулж байна. Америкийн улс төрчдийн үзэж буйгаар Орос-Украины мөргөлдөөн удаан үргэлжлэх тусам АНУ-д илүү ашигтай байх болно. Украиныг шавхаж, Оросыг сулруулан, Европыг бужигнуулж, өөрийн цэргийн аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх нь  АНУ-ын үнэн мөн зорилго юм.