Мэргэжлийн боловсролын хөгжлийг хуулиар баталгаажуулав
2022-04-28 16:33:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Боловсролын яам 27-нд хэвлэлийн бага хурал хийж, “БНХАУ-ын Мэргэжлийн боловсролын тухай хуул”-ийн нэмэлт засварын агуулгыг танилцууллаа. Энэ оны 4-р сарын 20-ны өдөр 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хороо нэмэлт засвар оруулсан Мэргэжлийн боловсролын тухай хуулийг баталсан бөгөөд 5-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлнэ. Мэргэжлийн боловсролыг хүмүүст илүү таниулж, сэтгэл татах хүчинтэй болгохын тулд мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдөд нэр хүнд, хөгжлийн боломж олгох шаардлагатай. Нэмэлт засвар оруулсан "Мэргэжлийн боловсролын тухай хууль"-д мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчдийн ажлын байр хайх үед тулгарсан асуудлуудын талаар нарийн заалттай бөгөөд техникийн болон ур чадвартай боловсон хүчний хөгжлийн замыг нь нээж өглөө.

Мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдал, шударга өрсөлдөөнд саад учруулахгүй байхыг уг хуульд тодорхой тусгажээ.

Үйлдвэрлэл болон боловсролыг уялдуулан, сургууль аж ахуйн нэгж хамтран ажиллах нь мэргэжлийн боловсролын сургуулийн хичээлийн үндсэн загвар юм. Мөн ч мэргэжлийн боловсролыг сайтар хийж чадах эсэхийн гол шалгуур юм.