Дэлхий даяар хумхаа өвчний эсрэг тэмцэхэд чухал хувь нэмэр оруулав
2022-04-29 18:16:44
Share
Share this with Close
youtube WeChat

  

Өнөөдөр (4-р сарын 25) бол "Дэлхийн хумхаа өвчинтэй тэмцэх өдөр" бөгөөд энэ жил яг артемизинин үүссэний 50 жилийн ойтой давхцасан байна. Хятадын хумхаа өвчний эсрэг тусламжийн чухал брэнд болон нэрийн хуудас болсны хувьд, артемизинин нь дэлхийн хумхаа өвчний эсрэг тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. Хятадын артемизинин болон хумхаа өвчний эсрэг тусламжийн төслүүд нь хүлээн авагч улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгээс өндөр үнэлгээ авч, өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна.   

"Хумхаа" нь плазмодиум халдвараас үүдэлтэй өвчин бөгөөд дэлхийн нийтийн эрүүл мэндийн гурван том асуудлын нэг юм. Артемизиныг илрүүлэхээс өмнө дэлхий дээр жил бүр 400 сая орчим хүн хумхаа өвчнөөр өвчилдөг байсныг тоо баримт харуулж байна. 1972 онд Tu Youyou-ийн судалгааны бүлэг Artemisia annua-ийн хумхаа өвчний эсрэг үр дүнтэй хэсгүүдийг тусгаарлан цэвэршүүлж, хумхаа өвчний эсрэг үр дүнтэй мономер артемизининг гаргаж авсан байна. 1992 онд Tu Youyou-ийн хариуцсан шинжлэх ухааны судалгааны баг олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд эмнэлзүйн үр нөлөө нь артемизинээс өндөр байдаг дигидроартемизинин хэмээх хумхаа өвчний эсрэг шинэ эм бүтээж чадсан юм.   

25-ны өдөр болсон "Артемизинин үүссэний 50 жилийн ой буюу хүн төрөлхтөний эрүүл мэндийн хамтын цогцыг хамтдаа байгуулахад туслах олон улсын форум" дээр, Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Лүө Жаохүй хэлэхдээ, Артемизин нь хумхаа өвчний эсрэг Хятадын тусламжийн чухал нэрийн хуудас болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: “Артемизинин нь зохион бүтээгдсэн цагаасаа хойш Хятадын ард түмний энэрэл хайрыг тээж, дэлхий даяар түгсэн юм, энэ бол Хятадын хувь нэмэр, Хятадын уламжлалт анагаах ухааны хувь нэмэр юм. Артемизинин нь Хятадын гадаад тусламжийн "жижиг боловч үзэсгэлэнтэй" төслийн үзэсгэлэнт брэнд болсон байна” гэжээ.   

Эх сурвалжид мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятад улс артемизинин эмээр хангах, боловсон хүчин сургах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг илгээх, хумхаа өвчний эсрэг төв байгуулах зэрэг арга хэлбэрээр дамжин хөгжиж буй орнууд хумхаа өвчний эсрэг тэмцэхэд тусалж байгаа ажээ. Өнөөг хүртэл, хумхаа өвчний эсрэг төрөл бүрийн тусламжийн 300 гаруй төсөл хэрэгжиж, дэлхийн 30 оронд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвүүд байгуулахад тусалж, 72 улс орон болон бүс нутагт илгээсэн эмнэлгийн тусламжийн баг давхардсан тоогоор 28,000-д хүрч, хөгжиж буй орнуудад хумхаа өвчний эсрэг хэдэн арван мянган техникчийг сургаж өгсөн байна.   

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр, Сахарын цөлөөс өмнөх Африкт 240 сая орчим хүн артемизининд суурилсан хавсарсан эмчилгээний ач тусыг хүртсэн байна. Хятадын артемизинин болон хумхаа өвчний эсрэг тусламжийн төслүүд нь хүлээн авагч улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгээс өндөр үнэлгээ авч, өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Зимбабвегийн Ерөнхийлөгч Мнангагва дээрх форум дээр үг хэлэх үе танилцуулахдаа: “Сүүлийн таван жилийн хугацаанд, хумхаа өвчтэй 600,000 хүмүүсийг олон нийтийн түвшинд үр дүнтэй эмчилсэн байна. Артемизинин дээр суурилсан хавсарсан эмчилгээ нь өвчний шинж тэмдгийг хурдан арилгаж чаддаг, уг эмийг хэрэглэсний дараа гаж нөлөөний давтамж бага байдаг бөгөөд үүнийг өвчтөнүүд маш ихээр хүлээн зөвшөөрдөг, арван нэгэн жилийн эмнэлзүйн дадлага хийсний дараа, хавсарсан эмчилгээнд тэсвэртэй байдал нь үр дүнтэй босго хэмжээнээс доогуур хэвээр байна” гэжээ.   

Нэгэн цагт хумхаа өвчинд нэрвэгдэж байсан Комор улс нь артемизинин болон Хятадын авран туслах ажилтнуудын тусламжтайгаар, хумхаа өвчний нас баралтыг 0-д хүргэсэн байна. Коморын Ерөнхийлөгч Азали Ассумани хэлэхдээ: “Энэ нь Хятадын судлаачдын алсын хараа болон агуу үзэсгэлэнтэй Хятадын өгөөмөр тусламжийн ач юм, артемизинин нэгдэлээр хумхаа өвчнийг хурдан устгах стратеги хэрэгжүүлснээр, бүх нийтээрээ эмээр урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж, 2007 оноос хойш бүх хүн амын 80 гаруй хувийн хэмжээнд плазмодиумыг амжилттай устгаж, хумхаа өвчнийг 90 гаруй хувиар бууруулж чадсан байна” гэжээ.   

НҮБ-аас Хятадад суугаа системийн зохицуулагч Сиддхарт Чаттержи хэлэхдээ: Хятад улс дотооддоо хумхаа өвчнийг амжилттай устгаад зогсохгүй, дэлхий дахинд тусламжийн гараа сунгаж, артемизинин дээр төвлөрсөн хумхаа өвчний эсрэг тусламжийг үзүүлснээр байна. Өнөөдөр Хятад улс хумхаа өвчний эсрэг шинэлэг судалгааны тэргүүн эгнээнд байсаар байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: “НҮБ-аас Хятадад суугаа систем нь Хятадын засгийн газартай нягт хамтран ажиллаж, хамгийн сайн техникийн дэмжлэг болон хүчтэй уриалгаар хангаж, хумхаа болон бусад урьдчилан сэргийлэх боломж бүхий өвчинтэй тэмцэх салбар дахь Хятадын мэдлэг туршлагыг улам цаашид түгээн дэлгэрүүлэх болно” гэжээ.