АНУ хүний эрхийг улмаар улс төржүүлж байна
2022-04-29 20:34:00
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-аас саяхан нийтэлсэн "2021 оны хүний эрхийн тайлан" гэгчийн хариуд олон орны хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлд өртөж байна. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 29-ний өдөр АНУ өөрийн ноёрхлын ашиг сонирхлоо хамгаалахын тулд түүхэн чиг хандлагын эсрэг сөрөн. хүний эрхийг улс төржүүлж буй нь дэлхийн хүний эрхийн үйлсийн эрүүл хөгжилд саад болж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Америкийн "Улс орны хүний эрхийн тайлан 2021"-д дэлхийн 198 улс орон, бүс нутгийн хүний эрхийн байдлын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийж, харин ганц өөрийгөө орхигдуулсан байна. Бусад улс оронд хүний эрхийг үндэслэлгүй буруутгах нь өөрийн орны хүний эрхийн байдлыг сайжруулж чадахгүй мөртлөө өөрсдийн давхар стандарт хэрэгжүүлж байгаагаа олонд харуулж байна.