Жо Байден Украинд тусламж олгохыг Конгресстаа шаардав
2022-04-29 10:58:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 28-нд 2022 оны санхүүгийн жилийн 33 тэрбум ам долларын яаралтай нөхвөрийн мөнгийг баталж, Украинд аюулгүйн, эдийн засгийн, хүмүүнлэгийн тусламж олохыг Конгресстаа шаардсан байна.

Байден мөн өдөр Цагаан ордонд үг хэлж, эдгээр мөнгийг түргэн батлахыг Конгресстаа шаардсан байна. Үүнээс гадна тэрээр бас Конгресстаа цогц хуулийн төсөл оруулж, хууль тогтоох хэлбэрээр Оросын тэнсэн баяны хөрөнгө мөнгийг хурааж авахад хуулийн хүчинээ нэмэгдүүлж, хурааж авсан хөрөнгийг худалдаж Украинд дэмжлэг үзүүлэхийг санал болгосон байна. 

Цагаан ордны мэдэгдэлд, 2022 оны санхүүгийн жилийн 33 тэрбум ам долларын яаралтай нөхвөрийн мөнгөний 20.4 тэрбум ам долларыг Украйнд цэргийн болон аюулгүйн тусламж үзүүлэхэд зарцуулж, АНУ болон НАТО-гийн холбоотой орон болон түншүүдтэйгээ хамтран ажиллаж, Европ тивийн аюулгүй байдлыг дэмжих болно. 8.5 тэрбум ам долларыг Украины засгийн газрын хямралыг даван гарах болон үндсэн үйлчилгээ хангахад зарцуулах юм байна. 3 тэрбум ам долларыг дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах болон Украины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно. 500 сая ам долларыг Америкийн дотоодын үр тарианы үйлдвэрлэлийг дэмжиж, үр тарианы эрсдэл болон хэрэглэгчдийн өөрийн өртгийг бууруулахад зарцуулах болно гэжээ.