Хятад улс Сывий 01/02 хоёр дагуул хөөргөлөө
2022-04-29 15:48:08
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2022 оны 4-р сарын 29-ний 12 цаг 11 минутад Хятад улс Жю Чуаний дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-2C зөөгч пуужингаар Сывий 01/02 хоёр дагуул хөөргөж, амжилттайгаар тойрог замд оруулсан байна. Уг дагуулыг байгалийн эх баялаг, хэмжилт, далай тэнгис, байгаль орчны зэрэг салбарт ашиглах болно. Мөн хотын аюулгүй байдал, дижитал хөдөө тосгоны байгуулалт зэрэг шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлд тоо баримт хангахад ашиглах болно.