Аюулгүйн зөвлөл террорист дайралтын хэргийг зэмлэн буруушаажээ
2022-04-29 09:48:40
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 28-нд даргын сонсгол мэдэгдэл нийтэлж, 26-нд Пакистаны Карачид болсон Күнзийн сургуулийн автобус чиглэсэн террорист дайралтын хэргийг зэмлэн буруушаажээ.

Сонсгол мэдээнд тэмдэглэхдээ, Аюулгүйн зөвлөлийн гишүүд Карачид болсон террорист дэлбэрэлтийн хэргийг хатуу зэмлэн буруушаасан байна. Энэ удаагийн дайралтын хэрэгт Хятадын 3 иргэн, Пакистаны 1 хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан байна. Белуджистаны чөлөөлөх армийн Мажид батлион уг хэргийг үйлдсэнээ мэдэгдсэн гэжээ.

Аюулгүйн зөвлөлийн гишүүд дайралтад өртсөн хүмүүсийн ар гэр болон Пакистан. Хятадын засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, сэтгэл нэг байгаагаа илэрхийлэн ямарваа хэлбэрийн терроризм нь олон улсын энх тайван аюулгүй байдалд ноцтой заналхийлэл болж байна гэж тэмдэглээд террорист халдлага хийсэн гэмт хэрэгтэн, зохион байгуулагч, хөрөнгө мөнгөөр дэмжигчдийг залхаан цээрлүүлэхийг шаардсан байна.