НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүчин чармайлтыг сайшааж байна
2022-04-29 20:16:07
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 29-нд хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн Орос, Украины байдлыг намжаах зорилготой хүчин чармайлтыг Хятад улс сайшааж байна. Хятад улс Орос, Украины хэлэлцээг үргэлжлүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахыг байнга дэмжиж ирсэн бөгөөд энх тайвныг ятгаж, яриа хэлэлцээг ахиулах олон улсын хамтын нийгэмлэгийн бүх хүчин чармайлтыг сайшааж байна.

Хэдхэн хоногийн өмнө, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Орос, Украинд ээлж дараалан айлчилж, НҮБ Орос, Украины хооронд үр дүнтэй яриа хэлцэл өрнүүлэх, гал зогсоох, энхийн хэлэлцээр байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн бөгөөд НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчмын дагуу мөргөлдөөнийг зогсоож, энх тайванд хүрэхийг хоёр талд уриаллаа.Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа, Орос, Украины хооронд мөргөлдөөн эхэлээд хоёр сар гаруй үргэлжилж, мөргөлдөөний үр дагавар улам бүр ноцтой болж буйд сэтгэл түгшиж байна.

Тэрээр хэлэхдээ, өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг хагалан бутаргах бус эв нэгдэл, ноёрхлын бус ардчилал, ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлэх бус яриа хэлэлцээ зөвшилцөл, аль нэг талд орох бус бие даасан байдалтай байж, мөргөлдөөнийг хамтаар эцэслүүлэх ёстой. Хятад улс талуудтай хамт бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.    

外名