Хэрэглээ тогтвортой нэмэгдэнэ
2022-04-29 12:32:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн Зөвлөл саяхан “Хэрэглээний нөөц бололцоог цаашид дайчлан, хэрэглээг тогтвортой сэргээхийг дэмжих санал ” гаргажээ. Уг саналд 20 үндсэн арга бодлогыг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэрлэсэн байна.

Хятадын Хөгжил шинэчлэлтийн Үндэсний хорооны холбогдох хариуцлагатай хүн танилцуулахдаа, сүүлийн үед дотоодын олон нутагт цар тахал дэлгэрч, ялангуяа онцгой байдал гарч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлж, хэрэглээ удааширч байна. Гэхдээ цар тахлын сөрөг нөлөө түр цагийн байдаг. Халдварыг үр дүнтэй таслан зогсоож хяналтдаа авахын хирээр эдийн засаг хурдтай сэргэх бөгөөд хэрэглээ ч нэмэгддэг. Хэрэглээ урт хугацаанд нэмэгдэн сайжрах хандлага хэвээр байх болно гэжээ.