966 хүн хөдөлмөрийн гавьяаны одонгоор энгэрээ мялаалгав
2022-04-29 15:53:22
Share
Share this with Close
youtube WeChat

Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэл 28-ны өдөр хуралдаж, 2022 оны 5-р сарын 1-ний хөдөлмөрийн гавьяаны одон, хөдөлмөрийн тэргүүний хувь хүнийг шалгаруулжээ. Хурлаар 200 хүнд 5-р сарын 1-ний хөдөлмөрийн гавьяаны үнэмлэх олгон, 5-р сарын 1-ний хөдөлмөрийн гавьяаны одонгоор 966 хүний энгэрийг мялааж, хөдөлмөрийн тэргүүний хувь хүнээр 956 хүнийг шагнаж урамшууллаа.


Үүнээс 3 хөдөлмөрийн тэргүүний хувь хүн, 35 гавьяаны одонгоор Үндэсний томоохон инженерийн төслийн бүтээн байгуулагч болон бүх Хятадын мэргэжлийн ур чадварын уралдаанд шалгарсан хүмүүсийг шагнан урамшуулсан байна. Шагнал авагсдад аж үйлдвэрийн салбарын ажилчин 40.1 хувийг эзэлж нийт 373 хүн байлаа.