Нүүрстөрөгчийн давхар ислийг технологийн аргаар ашиглав
2022-04-29 09:44:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эрдэмтэд саяхан электрокатализийг биосинтезтэй хослуулах аргаар нүүрстөрөгчийн давхар ислээс туйлын өтгөн цууны хүчил ялгаруулж, цаашид бичил биетүүдийг ашиглан глюкоз болон тосны нийлгийг бүтээлээ. Энэхүү амжилтыг Хятадын Электрон шинжлэх ухаан технологийн их сургууль, Хятадын Шинжлэх ухааны академийн Шэньжэний дэвшилтэт технологийн хүрээлэн, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран бүтээж, 4-р сарын 28-нд олон улсын эрдэм шинжилгээний “Nature-Catalysis”сэтгүүлийн нүүр хуудсанд нийтэлсэн байна.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, Хятадын Катализийн Мэргэжлийн Хорооны захирал, судлаач Ли Цань хэлэхдээ, энэхүү амжилт нь хиймэл юм уу эсвэл хагас хиймэл аргаар “хоол хүнс” бүтээхэд технологийн шинэ боломжийг бүрдүүллээ гэжээ.