Орос-Украины мөргөлдөөн үргэлжилсээр байна
2022-04-30 16:24:42
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков орон нутгийн цагаар 29-ний өдөр хэлэхдээ, өмнө нь Херсон хотын иргэний объект руу пуужин харваж байсан Украины “Dot-U” тактикийн пуужин харвах системийг Оросын арми Николаев мужаас илрүүлсэн бөгөөд устгасан гэжээ. Оросын тал мөн "Калибр" өндөр нарийвчлалтай алсын тусгалтай далайд суурилсан пуужинг ашиглан Украины талын зүтгүүрийн гурван дэд станцыг устгасан байна. ОХУ-ын агаарын цэргийн хүчин Украины Киев хотод байрлах пуужин үйлдвэрлэх үйлдвэр рүү дайрчээ.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб орон нутгийн цагаар 29-ний өдөр олон нийтийн сүлжээнд, Оросын арми мөн өдөр Украины арми руу дайрсаар байна гэж тэмдэглэжээ. Донецкийн чиглэлд Украины арми дахин гэнэдүүлэн дайрахаас урьдчилан сэргийлэхийн тулд Оросын арми Украины арми руу байлдааны шугамын дагуу их буугаар галлаж байна. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 29-ний өдөр хэлэхдээ, Украин- Орос хоорондын ямарваа хэлэлцээр бүгд тасалдах эрсдэл ихтэй байна гэжээ.

Украины үндэсний мэдээллийн агентлаг мөн өдөр Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Подолжакийн хэлсэн үгнээс иш татаж тэмдэглэхдээ, Украин Оростой энх тайван, найрамдлын гэрээ гэхээсээ илүүтэйгээр "Дайнаас ухран гарах" гэрээ байгуулахыг эрмэлзэж байна гэжээ. Одоогоор хоёр орны хэлэлцээний багууд онлайнаар үргэлжлэн ажиллаж байгаа ч хэлэлцээрийн явц удаан байна гэж тэрээр хэлсэн байна. \Ренчинсоо\