Аж үйлдвэрлэлийн салбарын PMI 47.4% хувьтай байна
2022-04-30 16:19:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик, худалдан авалтын нэгдсэн холбоо, Статистикийн үндэсний газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвөөс 4-р сарын 30-нд нийтэлсэн тоо бүртгэлд харуулснаар, 4-р сард Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс 47.4% хувьтай байсан нь өмнөх сарынхтай харьцуулбал 2.1 нэгжээр буурчээ.

Төрөл зүйлчилсэн индекс болон салбаруудын PMI-ын өөрчлөлтөөс үзвэл, улсын дотоодын олон газарт цар тахлын халдвар дэгдсэн, олон улсын геополитикийн зөрчил мөргөлдөөн зэрэг богино хугацааны хүчин зүйлийн нөлөөлөл үргэлжилж, ложистик, хөдөлмөр эрхлэлтэд нэлээд их сөрөг нөлөө үзүүлснээр түүхий материалын үнэ улам өсч, үйлдвэрлэлийн салбарын дунд, дээд урсгалын салбарын өсөлт мэдэгдхүйц буурсан байна.

Салбаруудын PMI үзүүлэлтийн хувьд, богино хугацааны хүчин зүйлээс аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн гинжин хэлхээн дэх дунд, дээд урсгалын салбарт үзүүлсэн нөлөө нэлээд илэрхий байна. Цар тахлын нөлөөний улмаас тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын өсөлт мэдэгдхүйц удааширч, PMI үзүүлэлт нь өмнөх сарынхаас 3.7 нэгж байснаа буураад 45.8% хувь болжээ. 




\Уртнасан.\