Франц Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлнэ
2022-05-01 15:20:17
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 30-нд, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярьжээ. Энэ удаа утсаар ярихдаа Макрон Украинд үзүүлэх цэргийн болон хүмүүнлэгийн тусламжаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдсэн гэж мэдээнд тэмдэглэжээ.

“Бид Украинд батлан хамгаалах зэвсгийн тусламж, хүмүүнлэгийн туслалцаагаа эрчимжүүлэх болно” гэж Макрон Зеленскид хандан хэлснийг эх сурвалжид мэдээлжээ.

Макрон 2-р сард Украинд 300 сая еврогийн цэргийн техник хэрэгсэл, санхүүгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. \Ренчинсоо\