ОХУ “Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний хэрэгжилтийг хянан хэлэлцэх хуралд оролцоно
2022-05-01 15:13:05
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны 8-р сарын 1-26-ны өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо болох “Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний хэрэгжилтийн байдлыг хянан хэлэлцэх 10-р удаагийн хуралд оролцохоор ОХУ бэлтгэл хийж эхэлсэн хэмээн 4-р сарын 30-нд ОХУ-ын Гадаад харилцааны яамны Зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх ба зэвсгийн хяналтын хэлтсийн дарга Ермаков хэлснийг Тасс агентлаг мэдээлэв.

Ермаков хэлэхдээ: Тухайн үед ОХУ хуралд оролцохыг тосон хориглохгүй байхыг АНУ-д хүсэж байна. “Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний гэрээлэгч орны нэгний хувьд ОХУ бүх хүчин чармайлтаар уг хурлыг амжилтад хүргэхийг зорьж байна гэжээ.

“Цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-ний хэрэгжилтийн байдлыг хянан хэлэлцэх хурал 5 жил тутамд болдог. 10-р удаагийн хурлыг уул нь 2020 оны 5-р сард Нью Йоркт зохион байгуулахаар товлоод байсан боловч КОВИД-19 халдвар дэгдэлтээс болж хойшлогдсон юм.




\Уртнасан.\