Хот орж ажиллаж буй ажилчдын тоо 6.91 саяар нэмэгдэв
2022-05-01 14:59:16
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 29-нд, Үндэсний статистикийн газар 2021 оны хот орж ажил хийж буй ажилчдын хяналт шалгалтын тухай судалгааны тайланг нийтэлжээ. Уг тайланд дурдсанаар, 2021 онд улсын хэмжээнд хот орж ажил хөдөлмөр эрхэлж буй ажилчид нийт 292.51 сая болж, өмнөх оныхоос 6.91 сая хүн буюу 2.4 хувиар өсөн нэмэгджээ. Хот орон ажиллаж буй ажилчдын хөдөлмөр эрхлэлт ерөнхийдөө тогтвортой байна.

2021 онд хот орж ажиллаж буй ажилчдын дундаж нас 41.7 байгаа нь өнгөрсөн оныхоос 0.3 жилээр нэмэгджээ. Харин хот орж ажиллаж буй ажилчдын сарын дундаж орлого 4432 юаньд хүрсэн нь өмнөх оныхоос 360 юань буюу 8.8%-иар нэмэгдсэн байна. Бүс нутгийн байдлаас үзвэл, зүүн бүс нутагт ажиллаж буй ажилчдын сарын дундаж орлого бусад бүс нутгуудаас илүү хурдтай буюу 10%-иар өссөн байна. Салбаруудын байдлаас үзвэл, хот орж ажиллаж буй ажилчдын хөдөлмөр эрхлэлт нь үйлдвэрлэл, орон сууцны засвар үйлчилгээ, бусад үйлчилгээний салбар, барилга байгууламж, орон сууц, гуанз ресторан, бөөний болон жижиглэн худалдаа, зам тээвэр, агуулах, шуудангийн үйлчилгээ зэрэг үндсэн зургаан салбарт төвлөрч, ажил төрлийн сарын дундаж орлого үргэлжлэн өсөн, аж үйлдвэрийн салбарын ажилчдын сарын дундаж орлого хамгийн хурдан буюу 10.1%-иар өссөн нэмэгдсэн байна. \Ренчинсоо\