Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ашиг орлого нэмэгдэв
2022-05-01 15:10:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын нийгэмлэгээс 4-р сарын 30-нд нийтэлсэн тайлангаас үзвэл, 2021 онд, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын бизнес эрхлэлтийн нийт орлого, цэвэр ашиг нь 2020 оныхоос 19.81%, 19.56%-иар тус тус нэмэгджээ.

Тус нийгэмлэгээс нийтэлсэн “Хятад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 2021 оны бизнес эрхлэлтиийн үр бүтэмжийн тайлан”-д харуулснаар, 2021 онд, зах зээл дэх хөрөнгийн биржид бүртгэлтэй компани 524 нэмэгдэж, оны сүүлчид компаниудын тоо нэмэгдээд 4682 болж, зах зээлийн нийт үнэ нь 96 их наяд 530 тэрбум юаньд хүрч, цар хүрээгээр дэлхийд хоёрт бичигдсэн байна. Статистик тоо бүртгэлд харуулснаар: 2021 онд, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын бизнес эрхлэлт нийт 64 их наяд 970 тэрбум юанийн орлого бүтээсэн нь өмнөх оныхтой харьцуулбал 19.81%-иар өсөв. Банк санхүүгийн бус компаиудын бизнес эрхлэлт 54 их наяд 900 тэрбум юанийн орлого бүтээсэн нь өмнөх оныхоос 22.63%-иар нэмэгджээ. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 2021 онд 5 их наяд 300 тэрбум юанийн цэвэр ашиг олсон нь өмнөх оныхоос 19.56%-иар нэмэгдэв.




\Уртнасан.\