Шанхай хотын халдварын байдал буурах хандлагатай байна
2022-05-01 16:03:08
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 1-ний өглөө болсон Шанхайн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих тухай хэвлэлийн бага хурал дээр Шанхай хотын захиргааны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гү Хунхүй хэлэхдээ, сар орчмын хугацаанд, Хятадын олон газрын туслалцаа дэмжлэг, нийт хотын иргэдийн хамтын хүчин чармайлтаар, Шанхай хотын энэ удаагийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил үе шатны чанартай үр дүнд хүрлээ гэжээ.

Одоогийн байдлаар, Шанхай хотын цар тахлын халдварын нөхцөл байдал тогтвортой, сайжрах зүг руу хандаж, халдвараас бүрмөсөн ангижрах үр нөлөө улам бүр тодорхой болж байна. 4-р сарын 13-нд ганц өдрийн дотор орон нутгийн халдвар авсан 27 мянга 605 тохиолдол илэрсний дараа, халдварын ерөнхий байдал буурах хандлагатай болсон.  4-р сарын 27-ноос хойш ганц хоногт шинээр нэмэгдсэн тохиолдлын тоо 4 хоног дараалан 10 мянгаас доош байсан бол энэ удаагийн халдварын тархалтын Rt индекс өмнө нь  2.27 байснаа буураад одоо 0.67 болж, 15 хоног дараалан 1-ээс доош хэвээр байна. Нуклейн хүчлийн скрининг болон антиген илрүүлэх шинжилгээний эерэг илрүүлэлтийн түвшин аажмаар буурч байна. Шанхай хот халдвар хороололд тархах эрсдэлийг үр дүнтэй таслан зогсоолоо гэж мэргэжилтнүүдийн иж бүрэн судалгаа, дүгнэлт харуулж байна. \Ренчинсоо\