Америкийн Колорадод адууны томуу дэлгэрчээ
2022-05-01 15:59:03
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Корорадод муж улсын Канон хот дахь Газар эдэлбэрийн хяналт удирдлагын товчооны байгууламж дотор адууны томуу дэлгэрч, 29-ний өдрийг хүртэлх байдлаар түр хашаалан арчилж байсан зэрлэг адуунаас 102 нь үхсэнийг тус муж улсын олон байгууллага нэгж 30-нд нотолсон байна. Вирус нь H3N8-ын дэд омогийнх болохыг эхний шатны судалгаагаар тогтоожээ.

Энэ удаагийн адууны томуу энэ сарын 23-нд дэгдсэн бөгөөд үхсэн зэрлэг адуунууд нэг үүлдрийнх байв. Эдгээр зэрлэг адуу ноднингийн нэгэн удаагийн хээрийн түймрийн улмаас бэлчээрээ алдаж, дараа нь Колорадо муж улсын Газар эдэлбэрийн хяналт удирдлагын товчоо түр хашаалан арчилсан байна. Эдгээр адууны 40%-60% хувьд нь халуурах, нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч, байгууламжид буй бусад үүлдрийн адуун сүргүүдийн 20% шахамд нь мөн иймэрхүү шинж тэмдэг ажиглагджээ. 




\Уртнасан.\