Украинд илүү их зэвсэг өгнө гэж Германы канцлер мэдэгдэв
2022-05-02 17:32:24
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 1 буюу Хөдөлмөрчдийн баярын үйл ажиллагааны үеэр Германы канцлер Шольц мэдэгдэхдээ: Украин руу илүү их зэвсэг илгээнэ гэжээ. Энэ алхамыг тухайн газарт байсан Германы ард түмэн эсэргүүцсэн байна.

Мөн өдрийн арга хэмжээний үеэр Шольц хэлэхдээ, Герман НАТО-гийн зарим орны нэгэн адил Украинд илүү олон зэвсэг, тэр дундаа танк зэрэг хүнд зэвсгийг илгээнэ гэжээ. Энэ мэдэгдэл нь тухайн газарт байсан дайныг эсэргүүцэгч олон хүмүүсийн эсэргүүцлийг төрүүлэв. Эдгээр хүмүүс дургүйцлээ илэрхийлэхийн тулд уриа лоозон хашгирч, олон хүн "ичгүүр" гэх мэт уриа лоозон барьж, бас "энхийн хэлэлцээр"-ийг уриалсан байна.

Герман улс Украинд зөвхөн танк эсэргүүцэх зэвсэг болон хамгаалалтын хэрэгсэл зэрэг цэргийн техник хэрэгслээр хангана хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. Гэвч 4-р сарын 26-нд Германы Батлан хамгаалахын сайд Ламбрехт хэлэхдээ, Герман Украинд танк зэрэг хүнд зэвсгийг өгөхөөр шийдсэн гэжээ.