Хятадын төмөр замын тээвэрлэлт шинэ амжилт гаргав
2022-05-02 17:29:44
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 5-р сарын 1-нд Хятадын үндэсний төмөр замын компаниас сэтгүүлчийн мэдээлснээр, 4-р сард Хятад улс төмөр замаар 330 сая тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 30 сая 180 мянган тонн илүү буюу 10.1 хувиар нэмэгджээ. Сарын хугацаанд тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ, ганц өдрийн дундаж тээвэрлэлийн хэмжээ зэрэг үзүүлэлт нь шинэ дээд амжилт тогтоож, эдийн засгийн өсөлтийн эрч хүчийг харуулж байна.

Төмөр замын компани халдвараас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, нүүрс цахилгаан зэрэг чухал эд материалыг тээвэрлэх ногоон гарц ажиллуулав. 4-р сард төмөр замаар нийт 6 сая 30 мянган тонн бордоо, тариалангийн эм, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 47.6 хувиар нэмэгдэв. Мөн Хятад-Европ чиглэлийн төмөр зам, Баруун бүсийн хуурайн тэнгисийн төмөр зам, Хятад-Лаосын төмөр зам зэрэг олон улсын тээвийг хөгжүүлэн, төмөр замын боомтын ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэн, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, аж үйлдвэрийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулав. 4-р сард, Баруун бүсийн хуурай тэнгисийн гарцаар 63 мянган чингэлэг тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 19.6 хувиар нэмэгдсэн бол Хятад-Лаосын төмөр замаар экспорт, импортын 132 мянган тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 10 хувиар нэмэгдэв.