Японы ерөнхий сайд Вьетнамд айлчлав
2022-05-02 17:20:44
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 5-р сарын 1-ний өдөр Ханой хотноо Вьетнамын ерөнхий сайд Фам Минь Чинь Вьетнамд айлчилж буй Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхээр тохиролцов.

Фам Минь Чинь хэлэхдээ, хоёр тал цар тахлын дараах эдийн засгаа сэргээх хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөрөнгө оруулалт худалдаа, аж үйлдвэр, инновацын салбарын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов. Вьетнам улс цаашид хөрөнгө оруулалтын орчноо илүү ил тод нээлттэй болгож, Японы аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх болно гэжээ.

Фүмио Кишида хэлэхдээ, халдварын дараах хамтын ажиллагааны талаар хоёр орон нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, дижитал өөрчлөлт, техникийн хамтын ажиллагааг ахиулах болно. Хоёр тал мөн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, Вьетнамын эрчим хүчний шилжилтийг дэмжих, ажиллах боловсон хүчнийг сургах, интернетийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Фүмио Кишида 4-р сарын 30-наас 5-р сарын 1-ний өдрүүдэд Вьетнам улсад албан ёсны айлчлал хийв.

Н.Пүрэвжав