Америкчуудын 94% нь инфляцийн талаар санаа зовж байна
2022-05-03 18:00:25
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 2-нд Америкийн өргөн нэвтрүүлгийн корпорацаас (ABC) явуулсан шинэ санал асуулгаар, америкчуудын 94 хувь нь одоогийн инфляцид санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 24-28-ны хооронд явуулсан иргэдийн санал асуулгаар, уг арга хэмжээнд оролцсон америкчуудын 44 хувь нь инфляцийн талаар санаа зовож байгаа ба 50 хувь нь санаа зовсон боловч бухимдаагүй байна, харин 6 орчим хувь нь инфляци бидэнтэй ямар ч холбоогүй хэмээн хариулжээ. 

Түүнчлэн энэ удаагийн иргэдийн шинэ санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Байден 42 хувийн дэмжсэн санал авч, өнгөрсөн хоёрдугаар сард явуулсан иргэдийн санал асуулгаар 37 хувийн дэмжсэн санал авч байсныг бодвол, зохих хэмжээгээр нэмэгдсэн байна.