ОХУ, Туркийн Батлан хамгаалахын сайд нар утсаар ярьжээ
2022-05-03 17:51:58
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 2-нд ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр, Оросын Батлан хамгаалахын сайд Шойгу Туркийн Батлан хамгаалахын сайд Акартай утсаар ярьж, хоёр тал Украины өнөөгийн байдал, тэр дундаа хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцсэн байна. 

Туркийн Батлан хамгаалах яамнаас бичгээр гаргасан мэдэгдлийн дагуу, Мариуполь хотыг багтаасан олон газрын энгийн иргэдийг хуурай юм уу далайгаар аюулгүй мөртөө яаралтай нүүлгэн шилжүүлэхийг Акар утсаар ярихдаа онцлон тэмдэглэсэн байна. 

Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш, Туркийн Батлан хамгаалахын сайд Орос, Украины Батлан хамгаалахын сайд нартай хэд хэдэн удаа тусдаа утсаар ярьж, Украины хямралыг дипломат аргаар шийдвэрлэхийн тулд Украинд яаралтай гал зогсоох нь чухал болохыг онцлон тэмдэглэж, Турк бүс нутгийн энх тайвныг хангах талаар цаашид ч хувь нэмрээ оруулах болно гэжээ.