Ши Жиньпин сансар судлаач залуучуудад хариу захидал илгээв
2022-05-03 15:34:23
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Ши Жиньпин Хятадын Сансар судлалын төвийн Сансрын станцыг байгуулах ажилд оролцсон залуу хамт олонд хариу захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хятадын Сансар судлалын төвийн Сансрын станцыг байгуулах ажилд оролцсон залуу хамт олны нөхөд нарт:

Сайн байцгаана уу? Та бүгдийн ирүүлсэн захидлыг уншаад 9 жилийн тэртээ танай байгууллагад залуу судлаач нартай санал бодлоо солилцож байсан үеийн дурсамж сэргэж байна. 9 жилийн турш эхлээд Тяньгүн, Бэйдүй, дараа нь Чан Э, Тяньхэ, Тяньвэнь, Шихэ гэсэн Хятадын сансар судлалын амжилтууд нь шинэ түүх бүтээж, маш олон залуу боловсон хүчин ачааны хүндийг үүрч, амжилт бүтээл гарган, шинэ цаг үеийн Хятадын залуучуудын урагш тэмүүлэх, гавшгайлан зүтгэх дүр төрхийг харуулж байна.

Сансар судлалын хүчирхэг гүрэн байгуулахад үе үеийн хүмүүсийн шаргуу хөдөлмөр тэмцлийг шаарддаг. Сансар судлалын залуу боловсон хүчин "Атомын бөмбөг, пуужин,  хиймэл дагуул" судлан бүтээсэн, хүн тээсэн сансрын хөлөг хөөргөсөн зориг санаанаас суралцан, шинийг санаачлан зоригтой нээлт хийж, сансар огторгуйг хайх эрэлд залуу хүний хүч чадлаа сорьж, Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн бие даасан, хүчирхэг дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

"5.4"-ийн залуучуудын баярыг тохиолдуулан миний бие та бүхэндээ, мөн сансар судлалын салбарын бүх залуу нөхдөд баярын халуун мэндчилгээ хүргэж байна.

Ши Жиньпин 

2022 оны 5-р сарын 2