Нижерт терроризмын эсрэг тэмцэх дэмжлэг үзүүлэхийг уриалав
2022-05-03 16:35:16
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 5-р сарын 2-нд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нижерийн нийслэл Ниаменд хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Нижерийн армид тус улсын нутагт дэвсгэрт байгаа террорист хүчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.

Тэрээр мөн өдөр Нижерийн ерөнхийлөгч Базумтай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, террорист халдлага Сахелийн бүс нутагт даамжирч, Гвинейн булан ойролцоох орнуудад тархсаар байна. Терроризм бол зөвхөн бүс нутгийн асуудал биш, харин дэлхий нийтийн сүрдүүлэлт гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.

Нижерийн ерөнхийлөгч Базум хэлэхдээ, террорист халдлага нэмэгдэхийн хэрээр Нижерт олон цэрэг элсүүлж, тэднийг мэргэжлийн өндөр түвшинд сургаж, илүү сайн техник хэрэгслээр хангах шаардлагатай байна. Нижерт НҮБ-ын дэмжлэг хэрэгтэй байна гэжээ.

5-р сарын 2-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нижерт айлчлал хийв.

Н.Пүрэвжав