Их Британийн Ерөнхий сайд Украины Дээд Радад видео илтгэл тавина
2022-05-03 18:02:38
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 2-нд Их Британийн Ерөнхий сайдын албанаас мэдэгдэл гаргаж, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 5-р сарын 3-нд Украины Дээд Рада (парламент) дээр видео хэлбэрээр үг хэлнэ гэжээ. Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш, Жонсон Украины Дээд Радад (парламент) үг хэлсэн анхны удирдагч болох юм байна. 

Их Британи Украинд шинээр 300 сая фунт стерлингийн өртөг бүхий батлан хамгаалах чанартай цэргийн багц тусламж үзүүлэх талаар Жонсон илтгэлдээ зарлах юм байна, уг төлөвлөгөөнд байлдааны электрон төхөөрөмж, батерейны эсрэг радарын систем, GPS саатуулах төхөөрөмж болон шөнийн харааны олон мянган төхөөрөмж багтаж байгаа ажээ. 

Дөрөвдүгээр сарын 29-нд Киев дэх Британийн Элчин сайдын яам дахин нээгдэв. Украин дахь Их Британийн Элчин сайдын яамыг хоёрдугаар сард Киевээс Львов руу түр нүүлгэн шилжүүлээд байсан юм.