БНАСАУ зэвсэг хөөргөв
2022-05-04 17:19:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БНСУ-ын нэгдсэн штабын газар  4-ний өдөр мэдэгдэхдээ, мөн  өдөр БНАСАУ Солонгосын хойгийн зүүн бүс руу үл мэдэгдэх зэвсэг хөөргөсөн гэжээ. Гэхдээ илүү бодитой мэдээлэл өгөөгүй.

Юньхаб мэдээлэх агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын армийнхан хөөргөсөн зэвсгийн тусалтын зай болон өндрийн хэмжээ зэрэг холбогдох тоо баримтыг судалж байна.
Солонгосын төв мэдээлэх агентлаг 3-р сарын 25-нд мэдээлэхдээ, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Уны өөрийнх нь удирдлагаар тус улс 3-р сарын 24-нд “Ангараг-17” хэлбэрийн тив алсалсан баллистик пуужинг туршин харвалаа гэжээ.