ЕХ-ны айл өрхүүдийн цахилгааны дундаж үнэ хэдий өссөн бол?
2022-05-04 18:15:36
Share
Share this with Close
youtube WeChat

ЕХ-ны Статистикийн газраас саяхан гаргасан тоо баримтаас харахад, 2021 оны сүүлийн хагаст,ЕХ-ны айл өрхүүдийн цахилгааны дундаж үнэ 2020 оны мөн үеийнхээс мэдэгдэхүйц нэмэгдэж, 100 кВт цаг тутамд 21.3 еврогоос 23.7 евро болж,  өмнөх оны мөн үеийнхээс 11% гаруй өссөн байна. Байгалийн хийн үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өсөж, 2020 оны сүүлийн хагаст 100 кВт цаг  тутамд 7 евро байсан бол одоо 7.8 евро болжээ. Сүүлийн үед эдийн засгийн  хүчин зүйлээс болж  ЕХ даяар цахилгаан болон байгалийн хийн бөөний үнэ огцом өссөн байна.
ЕХ-ны Статистикийн газраас мэдээлснээс, 2021 оны сүүлийн хагаст татвар нь өрхийн цахилгааны төлбөрийн 36 хувь, байгалийн хийн төлбөрийн 30 хувийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад үнийн бүтэцэд  төдийлөн өөрчлөлт гараагүй гэжээ.