Халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох нь Хятадын халдвар хамгаалалтын сайн туршлага юм
2022-05-04 02:32:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 4-р сарын 29-нд Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоож, халдвар хамгааллын ажлыг сайтар хийж буй тухай танилцуулсан байна. Үндэсний эрүүл мэндийн хорооны холбогдох албаны хүн хэлэхдээ, халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох арга бол Хятадын халдвар хамгааллын хамгийн сайн арга туршлага мөн. Халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоохын эцсийн зорилго бол ард олны эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг хамгаалахын  төлөө юм гэжээ.

Үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Ли Бин хэвлэлийн бага хуралд танилцуулахдаа, өдгөө Гирин муж тэрчлэн бусад газарт хүмүүс цугларснаас болсон халдварыг үр ашигтай тогтоон барьж, Шанхай хотын халдварыг таслан зогсоох ажил анх алхмын үр дүнд хүрч, Хятадын хэмжээнд халдвар буурах хандлагатай болж байна. Үхань хотын халдвар хамгаалалтын тэмцлээс авахуулаад халдвар хамгаалалтын байнгын журамд шилжиж, дельта, Омикрон омгоос оновчтой хамгаалах явцад хятад улс ерөөсөө халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох ерөнхий чиг хандлагыг барьсаар ирсэн юм. Халдвар илэрсэн газарт тэр даруйд нь дарж авах, халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох арга барил нь ард олны амь насны аюулгүй байдал эрүүл мэндийг хамгийн ихээр хамгаалж, улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх цар тахлын сөрөг нөлөөг хамгийн ихээр бууруулах хамгийн сайн үр ашигтай арга мөн гэдгийг хоёр жил гаруйн халдвар хамгааллын практик бүрэн гэрчилсэн юм гэжээ. 

Тэр хэлэхдээ, “Халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох нь халдвар хамгаалал болон эдийн засаг нийгмийн хөгжлийг нэгдэлтэй зохицуулах хамгийн сайн сонголт юм. Одоогийн Хятадын халдвар хамгааллын заавал сахих доод хязгаар юм. Хэрэв зарим нутаг халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох бодлогыг тууштай хэрэгжүүлэхгүй, дураараа өөрчлөх юм бол вирус тухайн нутагт дэлгэрч, улмаар үтэр түргэн тархаж, нөхцөл байдлыг хүндрүүлэн, цаашлаад нутаг дамнан тархаж, ард түмний амь нас эд хөрөнгөнд асар их хохирол учруулж, эдийн засаг нийгмийн хөгжлийг ноцтой нөлөөлөх болно.”

Зарим орнууд омикроны хувилбарын өмнө бууж өгч буй асуудлын талаар үндэсний эрүүл мэндийн хорооны цар тахалтай тэмцэх ажлын удирдах хэсгийн ахлагч Лян Ваньнянь хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, зарим орнууд бууж өгч буй нь сүргийн дархлаа ярьж, бас вакцинд найдаж буй хэрэг юм. Харин Хятад улсын хувьд ард түмнээ дээдэлж, амь насыг дээдлэх үзэл баримтлалаар вакцин тариулахаар дамжуулан дархлааг нь нэмэгдүүлж, дархлааны бат хана хэрэм босгож буй юм гэжээ.

“Хятад улс бол асар олон хүн амтай, бүс нутгийн хөгжил тэнцвэргүй, эм эмнэлгийн нөөцийн хүрэлцээ муутай, эх баялаг хуваарилалт тэнцвэргүй орон юм. Өдгөө ахмад настнууд болон хүүхэд багачуудын вакцинд хамрагдсан хэмжээ тийм өндөр биш байна. Цар тахлын олон удаагийн давлагаанд хэрэв сүргийн дархлаа ярьж хаяанд нь хаяж бууж өгөх юм бол эрүүл мэндийн дэд бүтэц ноцтой эрсдэлд нүүрлэж, эдийн засаг нийгмийн хөгжилд ноцтой цохилт учруулах болно. Ийм байдалд бид халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох бодлого хэрэгжүүлж, өөрийнхөө арга бодлогоо хэлбэрэлтгүй баримталж байгаа юм.”

Лян Ваньнянь хэлэхдээ, халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоохын эцсийн зорилт бол ард олны эрүүл мэнд амь насны аюулгүй байдлыг хамгаалж, үүний зэрэгцээ нийгэм эдийн засгийн хөгжил болон хэвийн үйлдвэрлэл амьдралыг хамгаалж буй хэрэг юм. Халдварыг нэн даруй шуурхай таслан зогсоох арга хэмжээ нь эдийн засгийн хэвийн хөгжил, үйлдвэрлэл амьдралын хооронд уялдаа зохицолтой явагдаж байдаг. Харин зөрчилдөх зүйлгүй гэжээ. 

Дэлхий дахинд тархаж буй омикрон хувилбарын хувьссан омгийн хувьд Лян Ваньнянь хэлэхдээ, энэхүү хувьссан омог нь түргэн тархдаг, нуугдмал чанартай учраас халдвар хамгааллын ажлыг зохион байгуулах, PCR шинжилгээний чадвар, эмчлэх чадвар зэрэг талаар маш өндөр төвшинд хүрсэн байх шаардлагатай. Энэ удаа Шанхай, Бээжинд гарсан цар тахлын шинэ давлагаанаас бид маш их туршлага хуримтлуулсан юм гэжээ. 

Тэр хэлэхдээ, “Нэгд, омикрон омог нь түргэн тархаж, бас далд чанартай байдаг. Тийм учраас бид коронавирусийн өмнөх α, β, дельта хувилбаруудад авч байсан арга хэмжээгээ цаашид сайжруулах хэрэгтэй болсон. Ерөнхийд нь авч хэлбэл түргэн шуурхай арга хэмжээ авч, вирусийн тархах хурдцаас ч түргэн арга хэмжээ авч, вирустэй уралдах хэрэгтэй болж байна. Энэ бол маш чухал хувиралт өөрчлөлт юм. Хоёрдугаарт, бид өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гуравдугаарт, энэ хувьссан омгоос бид ахмад настай хүмүүс, суурь өвчтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хүмүүсээ хамгийн түрүүнд хамгаалах хэрэгтэй. Хамгийн үр ашигтай арга хэмжээ бол вакцинд хамрагдах явдал юм.” гэжээ.