ОХУ эдийн засгийн хариу арга хэмжээ авна
2022-05-04 17:31:43
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 3-ны өдөр зарлигт гарын үсэг зурж, зарим улс орон, олон улсын байгууллагын найрсаг бус үйлдлийн эсрэг эдийн засгийн тусгай арга хэмжээ авч хариу барина гэжээ. Зарлигт ОХУ-ын засгийн газрын агентлаг зэрэг байгууллагууд, ОХУ-ын харьяалалд байгаа байгууллага, хувь хүн нь Оросын хариу барьсан тусгай арга хэмжээнд холбогдсон гадаадын хуулийн этгээд, хувь хүмүүстэй гэрээ байгуулах, үүрэг гүйцэтгэх, санхүүгийн солилцоо хийхийг хориглоно гэжээ. Уг зарлигт ОХУ-ын Засгийн газар 10 хоногийн дотор холбогдсон хүмүүс, солилцооны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, нарийвчилсан жагсаалтыг тодорхойлохыг даалгажээ.

——Украины мэдээллийн агентлаг 3-ны өдөр Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээс иш татан нийтлэхдээ,  олон улсын аюулгүй байдлын баталгаа авч, Орос аюулгүй байдлын баталгааг хүлээн зөвшөөрсөн үндсэн дээр Украины ард түмний санал хураалтын дүнд Украин төвийг сахих боломжтой гэжээ.
—Украины төрийн мэдээллийн агентлаг 3-ны өдөр Украины засгийн газрын дижитал мэдээллээс иш татан, Украин Оросын мөргөлдөөний эхний зургаан долоо хоногт Украины эдийн засгийн хохирол 500 тэрбум ам.долларыг давжээ. Урт хугацаанд алдагдал 1 их наяд ам.доллар хүрэх магадлалтай. 2022 онд Украины ДНБ 30%-50%-иар буурч магадгүй гэжээ.
——Германы канцлер Шольц 3-ны өдөр хэлэхдээ, Финланд, Шведийн НАТО-д элсэхэд Герман дэмжлэг үзүүлнэ гэжээ.