“Худал хуурмагийн эзэнт гүрэн” Америк
2022-05-05 22:55:53
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департаментын цахим хуудас саяхан мэдэгдэл нийтэлж, Хятадын зарим албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украины асуудлаарх Оросын “Худал мэдээлэл”-ийг өсгөж, Украины эсрэг явуулж буй Оросын цэргийн ажиллагааг зүй ёсонд нийцсэн болгох санаатай хэмээн гүтгэжээ. Энэ мэдэгдлийг анхааралтай ажиглавал худал хуурмаг зүйлээр дүүрэн, өөрөө харин хамаг том худал мэдээлэл үйлдэгч болсон байна.

Энэхүү мэдэгдэлд АНУ-аас Хятадад оноосон ял нь хэрэг дээрээ Хятад улс үнэн бодит байдлыг мэдээлсэн юм уу эсвэл оновчтой дүн шинжилгээ хийснийг хэлж байгаа юм. Тухайлбал, АНУ нь Украинд биохимийн лаборатори эзэмшиж байгаа хэмээн Оросын мэдээлсэн “худал мэдээлэл”-ийг Хятад улс өсгөн мэдээллээ хэмээн тус мэдэгдэлд Хятад улсыг дайрч байсан бол хэрэг дээрээ Америк үүнийг өөрөө ч аль эрт хүлээн зөвшөөрсөн юм.

2021 оны 11-р сард Америкаас “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийн гэрээлэгч орнуудын бага хуралд өргөн мэдүүлсэн ажлын баримт бичигтээ Америк нь Украинд 26 биологийн лаборатори зэрэг хамтын ажиллагааны байгууламжтайгаа хүлээн зөвшөөрсөн юм. 2022 оны 3-р сард Америкийн Батлан хамгаалах яамнаас гаргасан “Бодит байдлын баримт бичиг”-т Америк нь Украинд 46 “Хамтын ажиллагааны байгууламж” буйгаа мэдэгджээ. 2022 оны 3-р сарын 8-нд Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ньюланд АНУ-ын Сенатын сонсгол дээр “Украинд биологийн судалгааны байгууламжтай” хэмээн биечлэн хүлээн зөвшөөрсөн байна. Энэ бүхэн тэгээд худал мэдээлэл мөн үү?

Өөр нэг жишээ дурдахад, уг мэдэгдэл нь Хятад улсын үг ярианд далд санаа нуугдаж байгаа хэмээн буруутгаж байжээ. Үнэндээ 1997 онд Америкийн дипломатч асан Жорж Кеннан НАТО-г Оросын зүг үргэлжлүүлэн өргөжүүлэх нь “Хүйтэн дайны дараах үеийн АНУ-ын бодлогын хамгийн аюултай алдаа болно” гэж онцолсон байдаг. Украины хямрал дэгдсэний дараа Америкийн улс төр судлаач Миршаймер, Их Британийн нэрт эрдэмтэн Мартин Жак зэрэг шинжээчид хэлэхдээ, өнөөдөр болсон үйл явдалд голлон АНУ, НАТО хариуцлага хүлээх ёстойг онцолсон байна. Украины хямралыг санаачлагч нь хэн бэ гэдэг дээр олон улсын хамтын нийгэмлэг аль эрт нийтлэг ойлголттой болсныг эдгээр зүйл бүрэн харуулж байгаа юм.

Украины хямралыг санаачлагч Америк “Худал хуурмагийн эзэнт гүрэн” нэрээ мандуулж, дэлхий нийтэд итгэл хүндээ барсаар байна. Хятадыг муулж буруутгах бүрд өөрийн муу муухайгаа илчилж байгаа хэрэг юм.