Мэргэжлээс шалтгаалах өвчнийг хяналтдаа авав
2022-05-05 16:13:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны саяхан хийлгэсэн “Бүх зүйл ард түмний эрүүл мэндийн төлөө-Бидний арван жил” хэвлэлийн бага хурал дээр Үндэсний эрүүл мэндийн хорооны Хөдөлмөрийн эрүүл мэндийн газрын дарга Ү Зүнжы хэлэхдээ, нийт Хятадын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчний шинээр бүртгэгдсэн тохиолдол 2012 онд 27 мянга 420 байснаасаа 2021 онд 15 мянга 407 болж, 43.8 хувиар буурчээ. Үүнээс  мэргэжлээс шалтгаалан тоос шороонд автсан уушгины өвчний тохиолдол 2012 онд 24 мянга 206 байснаасаа 2021 онд 11 мянга 809 болж, 51.2 хувиар буурсан гэжээ.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг гурван удаа шинэчлэн боловсруулж, өдгөө хууль тогтоомж, дүрэм журам, стандартын харьцангуй бүрэн тогтолцоог бүрдүүлсэн гэж Ү Зүнжы  танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг нийгмийн эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний төсөлд хамруулж, мэргэжлээс шалтгаалах өвчний бүх төрөл болон сяниас дээших бүх нутгийн 95% гаруйг хяналтаа авчээ. Ингэснээр нийт Хятадын аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ажилтан болон мэргэжлээс шалтгаалан уушгины өвчнөөр өвчилсөн хүмүүст эрүүл мэндийн баталгаа хангалаа гэжээ.