Африкийн бүтээгдэхүүнийг талархалтай хүлээн авч байна
2022-05-05 16:57:57
Share
Share this with Close
youtube WeChat

2022 онд эдийн засгийн тогтвортой хөгжлийг биелүүлэхэд дотоод эрэлтийг нэмэгдүүлэн, хэрэглээг дэмжих нь гарцаагүй гол алхам юм. Саяхан онлайн  худалдааны баяр ба Африкийн чанар сайтай бүтээгдэхүүний 4-р онлайн худалдааны баяр болж, Африкийн улаан дарс, хатаасан манго зэрэг бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчийн хоолон ширээнд тавигджээ. Өнөөгийн цар тахлын нөхцөл байдалд цахим худалдааны хэлбэр нь улсын дотоодын хэрэглээг дэмжих бөгөөд Хятад Африкийн худалдааны хамтын ажиллагааг ч эрчимжүүллээ  гэж шинжээчид үзсэн байна.

“Миний хувьд урьд нь Африкийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан, жишээлж хэлэхэд, Өмнөд Африкийн алоэ чанар сайтай,  Этиоп кофе уухад зөөлөн байдаг. Цаашдаа ч гэсэн байнга хэрэглэх хүсэлтэй. Худалдан авах боломж нээгдээсэй гэж хүсэж байна. ”

“Онлайн дэлгүүр хэсэх дуртай, ихэвчлэн лайв үзэж байгаад дуртай зүйлээ авдаг, халуун ногоотой амтлагч идэх дуртай учраас Руандагийн чинжүү амтлагч сайхан харагдаж байхаар нь өнөөдөр худалдан авсан”

“Ангийн хүүхэд сайхан амттай гэж хэлж байхаар нь  саяхан би  Руандагийн чинжүү амтлагчийг худалдаж авсан, амсаж үзэхэд манайхны ердийн иддэг чинжүү амтлагчаас өөр, их амттай санагдсан”

Кенийн хар цай, Руандагийн чинжүү амтлагч, Этиопын кофе, Өмнөд Африкийн улаан дарс, Гана улсын какао шоколад...гээд энэ оны онлайн худалдааны баяраар Хятадын хэрэглэгчийн талархлыг хүлээсэн юм. Хятадын Хү Жөүгийн хэрэглэгч хадагтай Ян кофе маш их уух дуртай гэнэ, энэ оны онлайн худалдааны баярт хүлээлттэй буйгаа хуваалцлаа:“Ердөө би кофе уух дуртай, онлайн дэлгүүр хэсэж байхдаа Африкийн кофе худалдан авсан, амт нь их зүгээр, үнэ нь ч боломжийн, чанар сайтай санагдлаа, харин хүргэлт нь бага удаан. Урьд нь онлайн дэлгүүр хэсээд Африкийн бүтээгдэхүүн авна гэж бодож байгаагүй, харин одоо үнэхээр хялбар болж лайв үзээд хүссэн зүйлээ авах болсон, шууд нэвтрүүлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэн газар, албан ёсны гэрч тэмдэг зэрэг мэдээллийг бүрэн хангадаг учраас санаа зоволтгүй худалдан авдаг гэлээ.  ”

Уг онлайн худалдааны баяр 2019 онд анх зохиогдож , одоо олон аж ахуйн нэгж, хэрэглэгчийн анхаарлыг татсан арга хэмжээ боллоо. Хятадын Худалдааны яамны статистик тоо баримтаас харахад, 2021 онд уг баяр нь 15 хоногийн дотор 700 тэрбум юанийн үндэсний онлайн жижиглэнгийн борлуулалтыг ахиулсан байна. Онлайн худалдааны платформ хариуцсан холбогдох хүн Линь Чин-Е хэлэхдээ: “Энэ нь орон нутгийн маш олон онлайн худалдааны баг, тэрчлэн орон нутгийн өвөрмөц  салбарын нийлүүлэлтийн чадварыг сорих бөгөөд орон нутгийн бараа бүтээгдэхүүний чанар чансааг улам сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Цар тахлын нөхцөл байдалд хэрэглэгээг дэмжиж, дотоод эрэлтийг өргөтгөж байгаа нь маш чухал ач холбогдолтой. ”

Сүүлийн жилүүдэд Африкийн онлайн худалдаа эрчтэй хөгжиж байна, Африкийн холбогдох аж ахуйн нэгж, хувь хүн Хятадын дижитал салбарын амжилттай хөгжлөөс туршлага авч, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүсэж байна. Танзаниас Хятадад суугаа Элчин сайд Мбелва Кайруки хэлэхдээ, дэлхий нийтэд цар тахал газар авч буй өнөөгийн нөхцөл байдалд онлайн худалдаа нь бидний амьдралын нэгэн хэрэг болсон. Уламжлалт худалдааны хэлбэрээс гадна  Африкийн орнууд ч дижитал эдийн засгийн асар их боломжийг мэдэх болсон гэжээ.  Одоо түүнийг ярихыг үргэлжлүүлэн сонсоно уу:

“Бид энэхүү боломжийг ашиглаж  маш чанарлаг бүтээгдэхүүнээ Хятадын ард иргэдэд хүргэж, үүгээр дамжуулан аялал жуулчлал, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хүсэж байна .”

Статистик тоо баримтаас харахад, цар тахлын нөхцөл байдалд ч гэсэн Хятад Африкийн худалдааны хэмжээ 35.3 хувиар нэмэгдэж, шинэ амжилт тогтоосон байна. Үүнд Хятадын Африк тивээс импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн байна. Энэхүү худалдааны баяр  нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын зэрэглэлийн  8-р бага хурлаас зарласан "Есөн төсөл"-ийн хүрээнд "Дижитал инновацийн төсөл"-ийг хэрэгжүүлэх чухал арга хэмжээний нэг бөгөөд Хятад Африкийн худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно.