Эверестийн оргилд амжилттай авирлаа
2022-05-05 14:48:01
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 4-нд  Эверестийн үүрэг хариуцлага гэх шинжлэх ухааны хайгуулын ажиллагаа үүргээ амжилттай биелүүлж, багийн 13 гишүүн бүхнээрээ  Эверестийн оргилд гарч, олон төрлийн дэлхийн тэмдэглэл бүтээжээ.

 Энэ удаагийн шинжлэх ухааны хайгуулын ажиллагааны явцад 5200 метрээс 8830 метр хүртэл цаг уурын шинжилгээний 8 станц байгуулж, 4 станц нь далайн төвшнөөс 7000 метр өндөр байж,  Эверестийн оргилд цаг уурын бүтэн шинжилгээ хийх боломжтой боллоо.


 5-р сарын 4-нд Дэлхийн дээврээс өндөр нарийвчлалтай радараар мөсний зузааныг хэмжиж, дээж авсан байна. Дараа нь бас Хятадын бие дааж судлан бүтээсэн Жи Мү-1 нисэх аппаратаар өндөр газрын агаар мандлын орчинд ерөнхийлсөн судалгаа хийсэн байна. Энэ удаагийн ажиллагаанд 5 багийн 270 гаруй хүмүүс оролцож, 2017 онд болсон хоёр дахь удаагийн Хөх-Нуур Төвдийн шинжлэх ухааны шинжилгээнээс нааш хийсэн хамгийн өргөн цар хүрээг хамарсан, хамгийн олон хүн оролцсон, хамгийн тэргүүний тоног төхөөрөмж ашигласан ерөнхийлсөн шинжлэх ухааны шинжилгээ боллоо.