Хоёр жилийн хугацаанд 15 сая орчим хүн цар тахлын улмаар нас баржээ
2022-05-06 14:56:34
Share
Share this with Close
youtube WeChat

5-нд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор, цар тахал дэгдсэн хоёр жил гаруйн хугацаанд, КОВИД-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо болон цар тахлын нөлөөгөөр нас барсан хүмүүсийн тоог багтаасан нийт 15 сая орчим хүн уг халдварын улмаас нас барсан байна.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, энэ тоо баримт нь албан ёсоор нийтэлсэн амиа алдсан хүний тооноос хоёр дахин их байна. ДЭМБ-ын албан ёсны вэбсайт болон АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр, 5-р сарын 4-ний байдлаар КОВИД-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 6.24 саяаас давжээ. \Ренчинсоо\