ДЭМБ-ын сайтын сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, Европын төв нутгийн цагаар 4-ний 20 цаг 38 минут, Бээжингийн цагаар 5-ны 2 цаг 38 минут хүртэлх байдлаар дэлхийн хэмжээнд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол өмнөх өдрөөс 566 мянга 814 нэмэгдэж, нийт 512 сая 607 мянга 587 болов. Нас барсан тохиолдол 1585 нэмэгдэж, нийт 6 сая 243 мянга 38 хүрчээ.
Өмнөд Африк, АНУ-д КОВИД-19 вирусийн мутаци орсон шинэ хувилбар илэрсэн боловч КОВИД-19-ийн эсрэг вакцин нь хүнд өвчлөлт, нас баралтаас урьдчилан сэргийлэхэд илэрхий үр дүнтэй байгаа бөгөөд олон нийт цаг алдалгүй вакцин тариулахыг ДЭМБ санаачилж байна хэмээн 4-нд тус байгууллага мэдэгджээ.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн техникийн албан тушаалтан Мария Ван Керкхове мөн өдөр хэлэхдээ: Омикроны дэд хэлбэрийн BA.4, BA.5 омгийн вирус олон оронд илэрсэн бөгөөд судлаачид генийн хэдэн зуун дарааллыг олж авсан байна. ДЭМБ-ын зүгээс дэд хэлбэрийн тус хоёр шинэ омгийн вируст өдгөө үнэлгээ хийж байна гэжээ.
\Уртнасан.\