Хятад улсад чиглүүлсэн бодлого нь хоорондоо зөрчилджээ
2022-05-06 16:09:28
Share
Share this with Close
youtube WeChat

 Өнгөрсөн оны 9-р сард, Америкийн ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавихдаа “Америк шинэ хүйтэн дайныг хүсэхгүй байна” гэсэн бол “Америк Хятад улсад чиглүүлсэн хүйтэн дайны хөтөлбөрөө системтэй хэрэгжүүлж байна” хэмээн Шведэд төвтэй “Үндэстэн дамнасан энх тайван ба ирээдүйн судалгааны сан”судалгааны төвийн тайланд тэмдэглэжээ. 

Үнэндээ Жо Байдены засгийн газар ажлаа авснаас хойш өмнөх засгийн газрынхаа “Хятадыг задлах, дарах, гутаан доромжлох” стратегийг өвлөн залгамжилж, холбоотнуудаа дайчлан Хятадыг “бүслэх” оролдлого хийсээр ирсэн. Энэ нь Хятадтай хүйтэн дайн хийхийг эрмэлздэггүй гэсэн удаа дараа мэдэгдсэнтэй нь зөрчилдөж байгаа бөгөөд Хятадад чиглэсэн Америкийн бодлогууд нь хоорондоо зөрчилдөж байгааг харуулж байна. 

Америкийн засгийн газрын дипломат харилцааны парадокс байр суурь, үзэл ойлголт нь хоорондоо зөрчилдөж, нэг талаар Хятад улсыг хязгаарлах олон улсын холбоо байгуулахыг хүсдэг бол нөгөө талдаа харьцангуй зөөлөн байр сууриас дэлхийн тэнцвэртэй байдлыг тогтворжуулахыг эрмэлздэг. Энэ нь даруй Америкийн дипломат бодлого хэзээд тогтворгүй хэлбэлзсээр байдгийн гол шалтгаан юм. Хүйтэн дайны сэтгэхгүй, аль эсвэл ганц туйлт сэтгэлгээ нь бүгд л өнөөгийн бодит байдалд нийцэхгүй болсон” хэмээн Америкийн улс төр судлаач Эндрю Латам саяхан "Капитол Хилл" сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Д.Хүчитбаатар