Японы талын үг яриа үйл ажиллагааг Хятадын тал эрс эсэргүүцэж байна
2022-05-06 16:52:21
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 6-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион явуулав.

“Сүүлийн үед Япон улс олон улсын индэрт маш идэвхтэй байж, олон улс төрчид нь Ази, Европ Америкийн олон орнуудад айлчлал хийж байна. 5-нд, Японы ерөнхий сайд Фумио Кишида Их Британид айлчлах үеэр хэлэхдээ, ганц талаасаа Зүүн Тэнгис, Өмнөд Тэнгисийн одоогийн байдлыг өөрчлөх, түргэн мөртлөө ил тодорхой бус цэргийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, түүнчлэн эдийн засгийн албадлагад маш их анхаарал хандуулж байна гэж хэлжээ. Хятадын тал үүнд ямар байр суурь илэрхийлэх бэ?” гэж сурвалжлагч хэвлэлийн төлөөлөгчөөс асуужээ.

Жао Ли Жянь хариулахдаа: улс ба улс хоорондын хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэх ёсгүй. Японы тал зарим дипломат үйл ажиллагааг ашиглан байнга хувийн ашиг сонирхолоо хавчуулж, “Хятадын заналхийлэл” гэгчийг хөөрөгдөж буй нь өөрийн зэвсгийн хүчээ өргөтгөн, армиа хүчирхэгжүүлэхэд шалтаг хайж буй явдал юм. Японы талын үг яриа, үйл ажиллагааг Хятадын тал эрс эсэргүүцэж байна гэв.