Импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 25.8%-иар өсжээ
2022-05-06 15:31:49
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 5-нд Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятад улсын үйлчилгээний худалдаа эрчимтэй хөгжиж, импорт экспортын нийт хэмжээ 1456 тэрбум 990 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25.8%-иар өссөн байна. Үүний дотор экспорт 713 тэрбум 980 сая юань, импорт 743,01 тэрбум юаньд хүрч, тус бүр 30.8%, 21.3%-р өсжээ. 

Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны газрын албан тушаалтны танилцуулснаар, 2022 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний экспортын өсөлт импортынхоос 9.5 пунктээр илүү байсан нь үйлчилгээний худалдааны алдагдал 56.4 хувиар буурч, 29.03 тэрбум юань болоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 3-р сард Хятад улсын үйлчилгээний импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 503 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14,1%р өсжээ. 

Д.Хүчитбаатар