Японы өсвөр үеийн хүн амын тоо 41 жил дараалан буурчээ
2022-05-06 10:11:50
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Дотоод хэргийн яамны 5-р сарын 4-нд нийтэлсэн тоо баримтын дагуу, тус орны 14-өөс доош насны хүн амын тоо 41 жил дараалан буурчээ. Өнгөрсөн 4-р сарын 1-ний байдлаар Японд амьдарч буй гадаадын өсвөр насны иргэдийг оролцуулаад тус оронд 14-өөс доош насны 14.65 сая хүүхэд байгаа юм байна.

Тэгвэл 2021 оныхтой харьцуулахад энэ тоо 250 мянга орчмоор буурч, 1950 онд холбогдох бүртгэлийн ажил эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болов. 14-өөс доош насны хүн ам Японы нийт хүн амын 11.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 нэгжээр буурч, сүүлийн 48 жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ.

Д.Хүчитбаатар