Япон Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа зарлажээ
2022-05-06 17:23:03
Share
Share this with Close
youtube WeChat

 

Киодо Цусин агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 5-ны үдээс хойш Их Британид айлчилж буй Японы ерөнхий сайд Фумио Кишида Лондон хотноо хэвлэлийн бага хурал хийж, Оросын эсрэг дөрвөн нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ хориг арга хэмжээнд: ОХУ-ын 140 орчим иргэний хөрөнгийг царцаах, экспорт хийхийг хориглосон Оросын цэрэг армийн холбогдох байгууллага нэгжийн тоог 70 гаруй болгон нэмэгдүүлэх, хөрөнгийг нь царцаах Оросын банкнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. Түүнчлэн Орос руу квант компьютер экспортлох болон бусад дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр, Фумио Кишида G7-ийн гишүүн Их Британи, Итали зэрэг орны удирдагчидтай хийсэн дээд хэмжээний уулзалтыг дурдаад, "Их 7-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Орост хатуу хориг арга хэмжээ авах, Украинд илүү их тусламж үзүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт" хэмээжээ. 

Тэгвэл нэг хоногийн өмнө буюу 5-р сарын 4-нд, Японы засгийн газар Оросын эсрэг хүлээн зөвшөөрөхийн аргагүй үг яриа дэгдээж, Оросын иргэдэд хориг тавьсанд болохоор ОХУ Японы Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад хэргийн сайд зэрэг 63 төрийн албан хаагч ОХУ-ын хилээр нэвтрэхийг бүрмөсөн хориглох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм. 

Д.Хүчитбаатар