Сая гаруй хүний алтан амь юуг өгүүлэв?
2022-05-06 21:29:15
Share
Share this with Close
youtube WeChat

NBC буюу Америкийн Үндэсний өргөн нэвтрүүлгийн компанийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 5-р сарын 4 гэхэд Америкт КОВИД-19-ийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1 саяыг давжээ. Энэ нь цар тахал дэгдсэн 27 сарын дотор болсон бөгөөд 500 мянган гаруй хүн нь өнөөгийн ерөнхийлөгч Жо Байден засгийн эрх барьсны дараа халдварын улмаас нас барсан гэжээ.

Энэ бол хүмүүсийг түгшээх их тоо. Америкийн хувьд 330 хүн тутамд нэг нь КОВИД-19-ийн халдвараар нас барж байна гэсэн үг бөгөөд эдгээр нас барсан хүний тоо нь Америкийн 10-р том хот суурин болох Сан Хосе хотын нийт хүн амтай дүйцэж байна. 

Дэлхийн цорын ганц супер том гүрэн болсон Америк яагаад “Цар тахлын эсрэг хамгийн том ялагдал хүлээсэн орон” болов? “Хувийн ашиг хонзонг дээдэлж, хүний алтан амийг уландаа гишгэх”, “дээрэнгүй үзлийг чухалчилж, хүний эрхийг хаяандаа орхих” гэх зэргээс болж “цар тахлын эсрэг Америк маягийн тэмцэл” нь хүний эрхийн гай гамшгийн хамгийн үндсэн учир шалтгаан болсон юм. 

КОВИД-19 цар тахал дэгдсэн эхний үед тухайн үеийн Америкийн засгийн газар шинжлэх ухаанчаар тахлын эсрэг тэмцэхийг маш их улс төржүүлсэн юм: Тахал өвчний хор уршгийг нуун дарагдуулж, бусад орныг харлуулсан бол одоогийн засгийн газар нь үүрэгт ажлаа авсны дараа эгээ адилхан мөн л хариуцлагаа бусдад тохохын тулд тахал өвчний эх үүсвэрийг шалгах ажлыг тагнуулын байгууллагаар шалгуулах гэх зэрэг сонин хачин “жүжиг” тоглосон юм. Эдгээр улс төрийн явуулга нь тус орны улс төрчдийн хувийн ашиг сонирхолд үйлчилдэг бол хажуугаар нь эгэл иргэд нь амь нас, эрүүл мэндээрээ хохиров. Үүний зэрэгцээ, Америкийн засгийн газар хэдийгээр ам дүүрэг “хүний эрхийг хамгаална” хэмээн хашхирч байгаа ч үнэн хэрэгтээ өөрийн орны иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг аварч хамгаалах мөнгөөр Украинд “дэмжлэг” үзүүлсээр байна. Тиймдээ ч Америкийн улс төрчдийн нүдэнд эгэл иргэдийнх нь амь нас, оршин амьдрах эрх хилийн чанадад дээрэнгүй үзэл хэрэгжүүлэхийг хол гүйцэхгүй юм.

 

Хүний алтан амь хохирохоос илүү эмгэнэлтэй зүйл алга. Тэгэхэд амьд яваа хүмүүс тарчилж зовох бүр ч хэцүү зүйл. Цар тахлаас болж Америкийн 200 мянган хүүхэд өнчирч, орон сууц, хоол хүнс, шатахууны үнэн огцом өсөж, хэдэн саяар тоологдох Америкчуудийн маргааш бөрхөг болов...Энэ бол үнэн зүйл бөгөөд яалт ч үгүй тэдгээр “хүний эрх”-ийн баг зүүсэн улс төрчдийнх нь хуурамч, хувиа бодсон уйваагүй мөн чанарыг нь гүйцэд харуулж байна. 

Д.Хүчитбаатар