Америк Украинд зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдэв
2022-05-07 10:24:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 6-нд АНУ-ын Төрийн дапарамент мэдэгдэл нийтэлж, АНУ-ын Батлан Хамгаалах Яамны нөөцөөс 150 сая ам.долларын үнэ бүхий зэсвэг тоноглолыг гаргаж, Украинд цэргийн нэмэлт тусламж үзүүлнэ гэжээ. 2-р сарын 24-нд Орос, Украины мөргөлдөөн гарснаас хойш Украинд үзүүлсэн Америкийн тусламжийн нийт хэмжээ 3.8 тэрбум ам.долларт хүрээд байна.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, цэргийн тусламжаас гадна Америк Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлж, Орост тавьж буй хоригоо Орос, Украины мөргөлдөөн дуусах хүртэл үргэлжлүүлэх болно гэжээ.

Н.Пүрэвжав